бясалгал, урлан, халуун рашаант амралтын газар

Архангай аймаг, Хотонт сум, Өндөр сант баг, Цагаан сүмийн халуун рашаан
+976 99769676

2026 өвлийн үзэсгэлэн
2026.01.05 - 2026.01.23 өдрүүдэд
Монголийн театрын музейд
2026
WINTER
EXHIBITION
Энэхүү онцгой арга хэмжээг зураач, орчин үеийн уран бүтээлч, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн Дашнямын Батжаргалтай хамтран зохион байгуулж байна. Тэрээр 30 гаруй жилийн уран бүтээлийн туршлагатай, Монгол орны энерги шингэсэн ариун дагшин газруудаас урам авч, хүн ба байгаль хоёрын гүн гүнзгий холбоог илэрхийлдэг уран бүтээлүүд туурвидаг. Мөн эртний Монголын их хаадын сүнслэг өв уламжлалаас сэдэвлэсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд “Хүйсний дуу” урсгалын үндэслэгч юм.
Орчин үеийн уран илэрхийлэл, сүсэг бишрэлийн гар урлалыг хослуулсан энэхүү үзэсгэлэн нь зүгээр нэг харах зүйл биш — харин сэтгэлийн амирлал олох ариун орон зай юм. Зочид урам зориг, тайвшрал, дотоод амар амгалангийн гүн гүнзгий мэдрэмжийг эндээс олж мэдрэх болно.

Манай үйлчилгээ
Гэр бүлээрээ амрах амралт
Хүүхдүүд цэвэр агаарт гүйж наадангаа, хурга ишигтэй танилцаж, байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн цагаан идээг амтлах боломжтой. Эх орны маань эрүүл, шим тэжээлтэй тараг, ааруул, өрөм, цөцгий зэрэг цагаан идээ нь хүүхдийн бие организмд тустай, дархлааг дэмждэг. Хот суурингийн амьдралаас түр холдож, байгалийн жамаар өсөн торних мэдрэмжийг тэд энэ орчинд авч чадна. Энэ бол зөвхөн амралт биш, хүүхдүүдийн хувьд танин мэдэхүй, байгальтай ойр байх багахан аялал юм.
Та гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн ил галийн дэргэд одод ширтэн нам гүм зөв боловсон амрах амралт хайж байвал бид танд тохирох болно.






















